ХЯМРААХ АЮУЛТАЙ
Барак Обамагийн засаг захиргаа Хятадад
дахин шахалт үзүүлэхээр болжээ. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын
Төлөөлөгчийн танхимын гишүүд юанийн ханшийг богино хугацаанд
чангаруулахын тулд томоохон түлхэц өгнө гэдэг дээр санал нэгдсэн
байна. Одоо энэ асуудлыг Сенатын гишүүд хэлэлцэнэ. Өнгөрсөн жил мөн л
ийм яриа гарч байсан боловч Сенатаас дэмжлэг авч чадаагүй учир Хятадын
бараа, бүтээгдэхүүнийг зах зээлээсээ шахах гэсэн АНУ-ын оролдлого
амжилтгүй болж байв. Б.Обама Хятадын эрх баригчидтай тохиролцоонд хүрч,
юанийн ханшийг ам.доллараас уяж буй явдлыг зогсоохоор болсон нь
өнгөрсөн оны зургадугаар сар. Түүнээс хойш жил орчмын хугацаа
өнгөрөхөд юанийн ханш ам.долларын эсрэг 5.43 хувиар чангарчээ. Цаашид
энэ үйл явц алгуур боловч үргэлжилнэ. Яг л Хятадын эрх баригчдын хэлж
байгаа шиг. Гэхдээ үүнтэй зэрэгцээд АНУ-ын эдийн засаг ч доройтсоор
байна. Вашингтонд төвтэй Петерсоны нэрэмжит Олон улсын эдийн засгийн
гаргасан тооцоогоор юань ам.долларын эсрэг дахин 28.5 хувиар чангарч
байж, зах зээлийн бодит үнэлгээнд ойртох аж. Харин Хятадын тал “Хэрэв
америкчуудын хүсч байгаа шиг өнөө, маргаашийн дотор юанийн ханшийг
чангаруулбал дэлхийн эдийн засаг бүхэлдээ сүйрнэ” хэмээн сөргүүлэн
хэлж байна. АНУ-ын Төлөөлөгчийн танхим дээрх хэлэлцүүлгийг хийсний
дараа Хятадын Гадаад хэргийн сайд “АНУ-ын Конгрессын гишүүдийг хоёр
орны худалдаа, эдийн засгийн харилцааг муутгаж байгаад буруутгаж байна”
гэж мэдэгджээ.
хэмээн зарим орон болгоомжлох болж. Жакартад болсон Зүүн Азийн эдийн
засгийн форумын үеэр энэ тухай Сингапур тэргүүтэй зарим орны Засгийн
газрын тэргүүнүүд анхааруулжээ. Хятад, АНУ хоёр хоорондоо олон их наяд
ам.долларын худалдаа хийдэг. Өөрөөр хэлбэл, Хятадын үйлдвэрлэгчид
АНУ-ын хэрэглэгчдээс хэт хамааралтай болчихсон. Ийм үед эдийн засгийн
дайн зарлах нь аль, алинд нь хохиролтой юм.
өөрчлөлт гарна. Чухам тэр өөрчлөлтөд бэлдэж байгаа учраас Б.Обамагийн
засаг захиргаа төсвөө танахаас цааргалж, эдийн засаг нь доройтож
байгаагийн шалтгааныг Хятад руу тохох болсон. Харин Хятадын хувьд
инфляцийг бууруулахын тулд бүх хүчээ дайчилж байгаа. Хэрэв тэд их
хэмжээний зээлээс татгалзаж, үнийн өсөлтийг багасгаж чадахгүй бол энэ нь
Азийн бусад орноор дамжин олон улсыг хамарсан асуудал болох юм. Түүнтэй
адил АНУ-ын бодлого боловсруулагчид өрийн асуудлаа зохицуулж чадахгүй
бол ам.долларын ханш навс унаж, тус улсын бондын худалдаанаас хамаараад
бусад орны төв банк бодлогын хүүгээ чангаруулахад хүрнэ. Гэхдээ АНУ-ын
эдийн засаг доройтсон хэвээр байвал Холбооны нөөцийн сан ам.долларын
нийлүүлэлтээ нэмэхээс өөр аргагүй. Үүнээс болж ам.долларын ханш улам
суларна. Тиймээс энэ хоёр орны эдийн засгийн харилцаа тогтвортой байх
хэрэгтэй. Харин олон улсын хэвлэлүүдээр шуугиж байгаа шиг шинэ цагийн
“хүйтэн дайн” дэгдэх юм бол бүх зүйл буруугаар эргэх юм.
шавдуулахгүй байхыг өөр аргагүй шалтгаан бий. Сүүлийн арав гаруй жилийн
хугацаанд АНУ-ын төрийн эрхэнд гарсан барууны дэмжигчид нь татвараа
нэмэх, зүүний тал нь мөнгөний бодлогоо тэлэх зэргээр макро эдийн засгаа
тогтворжуулахыг оролдох болсон. Харин санхүүгийн хямралын үед хүнд
цохилтод орсныхоо дараагаас гадаад худалдааны алдагдал нь эрс ихэссэн
билээ. Тэр дундаа Хятадтай хийж буй худалдаа нь маш их алдагдалтай гарч
эхэлсэн. Энэ нь ажилгүй америкчуудын тоог нэмж байна. АНУ-ын худалдааны
алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувьтай тэнцэж байгаа.
Одоогийн байдлаар тус улсад нэг сая гаруй хүн ажилгүй болчихоод байна.
Зах зээл нь хумигдаад ирэхийн цагт АНУ-ын компаниуд ажилтныхаа тоог
цөөлөх зэрэг арга хэмжээ авах болж. Америкийн хэрэглэгчид Хятадын
экспортлогчдоос өдөрт нэг тэрбум гаруй ам.долларын үнэ бүхий бараа,
бүтээгдэхүүн худалдан авч байгаа. Түүнээс болж АНУ-ын худалдааны
алдагдлын 70 орчим хувийг Хятад дангаараа бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл,
АНУ Хятадын импортоос хараат болсон гэсэн үг юм. Түүнчлэн Хятадын
Засгийн газрын гадаад валютын нөөц нь гурван их наяд ам.доллараар
хэмжигдэх ба түүний ихэнх нь ам.доллар юм. “Alcoa”, “Caterpillar”,
“Exxon Mobil”, “Wal-Mart” зэрэг АНУ-ын толгой компаниудын хувьцааг
Хятадын тал худалдан авах болсон. Энэ бүх зүйл америкчуудын дургуйцлийг
төрүүлж байгаа. Харин Хятадууд юу хийж байна вэ.
хоёр том шалтгаан бий. Нэгдүгээрт, юанийн ханшийг ам.доллараас уясны
ачаар тус улсын бараа, бүтээгдэхүүн хямд өртөгтэйгөөр олон улсад гарах
болсон. Хэдийгээр энэ нь Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг зөрчиж
байгаа боловч олон улсын “хууль сахиулагчид” Хятадын өөдөөс өөдтэй юм
дуугарч чадаагүй билээ. Хоёрдугаарт, хямд ажиллах хүчний зах зээл маш их
нөлөө үзүүлсэн. Гэхдээ Хятадын бизнес эрхлэгчдийн гол давуу тал нь энэ
болж байгаагаас гадна АНУ, Европын компаниуд өөрсдөө Хятадын ажиллах
хүчийг сонирхож, тус улсын “Foxconn” гэх мэт үйлдвэрт бараа,
бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхийг хичээх болсон. Хятадын эрх баригчдын
санааг зовоож буй зүйл олон байна. Түүний нэг нь тус улсын байгаль
орчин сүйдэж байгаатай холбоотой. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын
судалгаагаар жил бүр 700 мянган хятад хүн агаарын бохирдлоос болж амиа
алддаг. Хятадын Засгийн газраас мэдээлснээр нүүрсний уурхайн ослоос болж
жилд дор хаяж 2000 хүн нас бардаг. Иймэрхүү хүчин зүйлээс болоод тус
улс уул уурхайн зарим компанийнхаа үйл ажиллагааг зогсоох болсон. Гэхдээ
эцсийн дүндээ энэ бүх хэрэгжүүлж буй арга хэмжээ нь эдийн засгаа
хөргөх, үнийн өсөлтийг зогсоох гэсэн оролдлогынх нь нэгэн хэсэг болохоос
биш АНУ-ын шаардлагын хариуд бууж өгч байгаагийн илрэл биш юм. Ямартай ч
Хятад, АНУ хоёрын эдийн засгийн харилцаа муудсаар байна.
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин