Зика, Эбола вирус томуу зэргийн дэгдэлт нь дэлхийн янз бүрийн өнцгөөс гарч байгаа ч хамгийн аюултай үхлийн халдварт өчин нь сүрьеэ хэвээр байна гэж эмч нар хүлээн зөвшөөрч байгаа юм.Анагаах ухаанд эртнээс танил сүрьеэ өвчин Энэтхэг, Өмнөд Африк, Оросын хүн амыг хиаруулсаар байна. Жил бүр энэ өвчнөөр 1,5 сая хүн олон арван жилийн турш мөнх бусыг үзүүлж байгаа ажээ. Энэ тухай “Хил хязгааргүй эмч нар” байгууллагын тайланд дурьдсан байна.Сүрьеэ өвчнөөр амь үрэгдэгсдийн тоо нь ДОХ-ын халдвараар амиа алдагсадтай эн зэрэгцэж байгаа ажээ. ДОХ-ын халдвараар тэр өвчин бүртгэгдснээс хойш 39 сая хүн нас барсан байлаа.Одоо сүрьеэ өвчний эмчилгээ 1800-4600 долларын зарлагатай бөгөөд эм нь дагавар үр дүнтэй. Сүүлийн 50 жилд деламанид, бедаквилин гэсэн хоёр шинэ эм гарсан нь түүний хүртээл нь хангалтгүй, эмийн үнэ өндөр байгаа гэнэ.
Ш.МЯГМАР
Холбоотой мэдээ