Сүүлийн хэдэн өдөр хууль тогтоогчид цацраг идэвхит бодистой холбогдох конвенцийг дагуулаад хэн нь эх орондоо хайртай, хэн нь эх орондоо хайргүй вэ гэдэг жүжиг дэглээд тун завгүй сууна. Ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцийг сонирхвол 28 дугаар зүйлийн 2 дугаарт “Хэлэлцэн тохирогч тал үндэснийхээ хууль тогтоомжийн хүрээнд хэрэв ашиглагдахгүй болсон битүү эх үүсвэрийг буцаан авах, эзэмших чадавхитай нь нотлогдсон үйлдвэрлэгчид нь буцаах асуудлыг хуульчлан зөвшөөрсөн бол тухайн нутаг дэвсгэртээ буцаан оруулахыг зөвшөөрөх ёстой” гэж заажээ. Мөн “Гарал үүслийн улс гэдэг нь хил дамжуулан хүргэхээр төлөвлөсөн ажиллагаа эхлэх, эсвэл эхэлсэн улсыг хэлнэ” гэж тодотгосон нь иргэний нийгмийн байгууллага болон УИХ-ын нэр бүхий гишүүдийн хэлсэнчлэн “Цөмийн хаягдал булшлах эрх зүйн орчинг конвенциор дамжуулан баталгаажуулах гэж байна” гэж хардах үндэслэлийг бий болгоод байна. Түүнчлэн 1997 оны Венийн конвенцийн 11 дэх заалтад “Цацраг идэвхит хаягдлыг үүссэн улсад нь булшлах ёстой гэдэгт итгэлтэй байх” гэсэн заалт туссан нь Монгол Улс ирээдүйд уран экспортоллоо гэхэд цөмийн ашигласан түлш буюу хаягдлаа буцааж авах үүргийг хүлээх эрсдэл байна.Засгийн газраас Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхит хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн.
Түүнийг УИХ-аар баталлаа ч олон улсын конвенци аль ч улс орны хуулийн дээр байдаг учраас буцах замгүй болно. Тиймээс хууль тогтоогчид энэ асуудлаар улстөржиж, нэр оноо авах гэж улайрахынхаа оронд нухацтай ханд.Уг нь мэргэжлийн байгууллага буюу Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав “Конвенцийн 11, 12 дугаар зүйл заалт дээр цацраг идэвхт хаягдлыг үүсгэсэн улс нь өөрсдөө булшлах үүрэгтэй гэдгийг Монголыг уранаа ирээдүйд экспортоллоо гэхэд хаягдал нь эргэж импортлогдох зүйл дэлхийн аль ч практикт байхгүй. Тийм нөхцөл үүсэхгүй” гэж тайлбарлажээ. Гэвч эргэлзээг тайлж чадсангүй.Засгийн газраас Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхит хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Түүнийг УИХ-аар баталлаа ч олон улсын конвенци аль ч улс орны хуулийн дээр байдаг учраас буцах замгүй болно. Тиймээс хууль тогтоогчид энэ асуудлаар улстөржиж, нэр оноо авах гэж улайрахынхаа оронд нухацтай ханд.
Монгол Улс уран ашиглалтын гурван ч лицензийг олгочихоод байгааг дурдахгүй өнгөрч болохгүй. Тусгай зөвшөөрлөө буцааж авъя гэхэд асар их өр төлбөрт унах эрсдэл бий, авахгүй байя гэхэд олон улсын конвенцид нэгдэх зэрэг шаардлага, шахалт тавигдаж байх талтай ч асуудлыг тал бүрээс нь ярих цаг иржээ.Цаг хугацаанд хавчигдаж, ирэх дөрөвдүгээр сарын 1-нд болох олон улсын хурлаас урьтах ёстой гэж шахах шаардлага байхгүй. Яагаад гэвэл одоо хэр нь аюултай хог хаягдлаа хэрхэхээ хууль эрх зүйн орчноор баталгаажуулж чадаагүй байгаа улс шүү. Уран бол нүүрс биш. Тавантолгойн нүүрсийг олборлоод Хятад руу машинаар тээвэрлэхтэй адилгүй.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ