“Боловсролын салбарын шинэчлэл” нээлттэй хэлэлцүүлэг боллоо

Хуучирсан мэдээ: 2016.03.31-нд нийтлэгдсэн

“Боловсролын салбарын шинэчлэл” нээлттэй хэлэлцүүлэг боллоо

“Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Авьяас” хөтөлбөр, “Ном” хөтөлбөр, “Сургуулийн өмнөх болон бага, суурь боловсролын сургалтын шинэчилсэн цөм” хөтөлбөр хэрэгжиж байгаатай холбогдуулан сургалтын байгууллага, эцэг эхийн хамтын ажиллагааг сайжруулж хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд “Боловсролын салбарын шинэчлэл манай сургууль цэцэрлэгт” нээлттэй хэлэлцүүлгийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Боловсрол соёлын газар хамтран  энэ сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Даланзадгад сумын 8 цэцэрлэг, 4 сургуулийн багш ажилтан, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцож байгаа бөгөөд “Авьяас” хөтөлбөр, “Ном” хөтөлбөр, “Сургуулийн өмнөх болон бага суурь боловсролын сургалтын шинэчилсэн цөм” хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнг хэлэлцэн юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж