Эдийн засгийн форумыг нээлтийг хийсэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр Дорноговь аймгийн төв Сайншанд хотод хүрэлцэн очлоо. Аймгийн удирдлагууд цаг үеийн ажил байдлаа танилцуулснаар эхлэх түүний албан томилолт "Бизнес инкубатор" төв болон Хамрын хийд орчмын аялал жуулчлалын бүсийн үйл ажиллагаатай танилцаж, иргэдтэй уулзсанаар өндөрлөнө.Тэрбээр маргааш Говьсүмбэр аймагт ажиллах юм.
Тус аймагт ажиллах үеэрээ Шивээ овоогийн нүүрсний уурхайн үйл ажиллагаа, Ерөнхий боловсролын I сургууль, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдсан битүү зах, Уул уурхайн политехник коллежийн үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөсөн байна. Мөн Боржигон театрт Говьсүмбэр аймгийн иргэдтэй уулзах гэнэ.
Б.БАТ
Холбоотой мэдээ