Нийслэл Улаанбаатар хотын ажил амьдралыг хамгийн түрүүн мэдээлдэг Ulaanbaatar.mn мэдээллийн сайт өчигдрөөс эхлэн ажиллахаа больжээ. Хэдийгээр зарим хүмүүс уг сайтыг дарга нараа сурталчилдаг гэж шүүмжилдэг ч хоттой холбоотой албан мэдээллийг цаг алдалгүй мэдээлж, мэдээллийн сайтуудад баттай эх сурвалж болдог билээ.
Тэгвэл энэхүү сайт юуны учир ажиллахаа болив. Энэ асуултын хариуд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас cервэрийн хард нь шатсан гэж мэдээлэв. Маргаашдаа багтаад засварын ажил дуусч ulaanbaatar.mn сайт хэвийн ажиллах юм байна.
М.СУРА