Монголын хүндийн өргөлтийн холбооны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 1-3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Спортын төв ордонд болно. Хүндийн өргөлтийн үндэсний шигшээ багийн зааланд болох энэхүү тэмцээнд 1999 оноос хойш төрсөн тамирчид оролцоно.
Тэмцээн хөвгүүдийн 36 кг, 40 кг, 44 кг, 50 кг, 56 кг, 62 кг, 69 кг, 77 кг, +77 кг, охид 36 кг, 40 кг, 44 кг, 48 кг, 53 кг, 58 кг, 63 кг, +63 кг нийт 17 жингийн ангилалд аваргууд тодорно. Тэмцээний техникийн зөвлөгөө маргааш 15.00 цагаас тэмцээн болох байранд болох юм.
Ч.БОЛОР