Энэ оны эхээр Өмнөд Солонгосын Самсунг корпораци маш нимгэн, хөнгөхөн, ердөө 0.84кг жинтэй нөүтбүүк болох Notebook 9 загвараа танилцуулсан билээ. Энэхүү загвар нь Windows 10 үйлдлийн системтэй, 13 инчийн дэлгэцтэй, Core i7 CPU, 8GB RAM-тай, 256GB SSD багтаамжтай ба 839 грамм жинтэй, хоёр USB 3,0 оролттой, SD карт уншигчтай, 10 цаг цэнэгээ барих хүчин чадалтай юм.Харин энэхүү загварыг энэ сарын эхээр худалдаалж эхэлсэн ба 1000-1400 ам.долларын үнэтэй байгаа юм. Хөнгөн нэг гар дээрээ бариад л ажиллаж болох уг нөүтбүүк хэрэглэгчдийн дунд эрэлт ихтэй байгаа гэнэ.
Т.МӨНХ
Холбоотой мэдээ