Далайн дээрэмчид 10 хүн барьцаалжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.30-нд нийтлэгдсэн

Далайн дээрэмчид 10 хүн барьцаалжээ

 

Филиппиний далайд дээрэмчид хөлөг онгоц дээрэмдэн, хөлөг дээрх 10 хүнийг барьцаалж, мөнгө нэхсэнийг тус улсын албаныхан мэдээллээ.

 

Индонезийн Гадаад харилцааны яамны мэдэгдэлд дурдсанаар энэ хэрэг өнгөрсөн бямба гаригт болсон бөгөөд далайн дээрэмчид хөлгийн 10 гишүүнийг олзлон, хөлөг дээрх 7,000 тонн нүүрсийг авсан гэнэ.

 

Индонези, Филиппиний засгийн газар энэ хэрэг дээр хамтран ажиллаж байгаа юм байна. Хөлгийг барьцаалсан зэвсэгт дээрэмчид хөлгийн эзэнтэй холбоо тогтоосон бөгөөд өөрсдийгөө Абу Сайаф хэмээх бүлэглэлийн гишүүд хэмээжээ. Абу Сайаф бүлэглэлийнхэн өмнө нь ч бас тус бүс нутагт хөлөг онгоц барьцаалан, хүн хулгайлж байсан ажээ. Дээрэмчид хэдий хэмжээний барьцааны мөнгө нэхсэн нь тодорхойгүй байна.

 

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж