Халдлага гарсан нисэх буудлыг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахын тулд агааржуулагчаас авхуулаад бүртгэлийн цонх хүртэл бүгдийг засварлахад хэдэн сар шаардлагатай гэж Брюсселийн нисэх буудлын гүйцэтгэх захирал Арно Фэйст мэдэгджээ.Долоо хоногийн өмнө Брюсселийн Завентем нисэх онгоцны буудал болон метроны буудалд алан хядагч, амиа золиослогч бөмбөг дэлбэлснээс 32 хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархтаж гэмтсэн юм. Завентем нисэх буудлыг түр хугацаанд ажиллуулахаар 800 орчим ажилтан техникийн бүрэн бүтэн байдлыг шалгасан боловч Бельгийн Засгийн газраас нисэх буудлыг түр хугацаанд хаах тухай шийдвэр гаргасан байна.Өдөрт дунджаар 5000 орчим зорчигчдод үйлчилдэг тус нисэх буудал эхний ээлжид хүчин чадлынхаа тавны нэг хувийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм байна.
Н.ЭНХ
Холбоотой мэдээ