Турк улсад террорист халдлагын аюул, давтамж нэмэгдсэнээс АНУ өөрийн орны иргэдээ эргүүлэн татаж эхэлжээ. АНУ-ын төрийн департментаас Туркт ажиллаж, амьдарч буй засгийн газрын ажилчдын ар гэрийнхнийг аюулгүй байдлынхаа төлөө тус улсыг орхин явахыг шаардсан байна. Түүнчлэн Туркийн зүүн өмнөд хэсгийн курдууд голчлон амьдардаг бүс нутагт аялж, жуулчлахгүй байхыг АНУ иргэддээ анхааруулжээ.
Тусгаар тогтнолын төлөөх курдуудын тэмцэл Туркийн зүүн өмнөд хэсгийн нутагт бослого үймээн дэгдээснээр шөнийн цагаар хөл хорио тогтоосон юм. Мөн Туркийн аюулгүйн албад курдуудын амьдардаг бүс нутагт тусгай ажиллагаа явуулж олон хүнийг баривчлах болсон билээ. Үүнээс үүдээд Туркийн нийслэл Анкара болон Истамбул зэрэг томоохон хотуудад курдын зэвсэгт дайчид халдлага үйлдэх нь нэмэгджээ.
Тухайлбал, Туркийн Истамбул хотын Султанахмет талбайд өнгөрсөн нэгдүгээр сард амиа золиослогч тэсрэх бөмбөг дэлбэлснээс 10 хүн амь үрэгдэж, 15 хүн гэмтэж бэртсэн юм. Халдлагад Германы ес, Перу улсын нэг жуулчин амь үрэгджээ. Түүнчлэн энэ гуравдугаар сарын дундуур Туркийн нийслэл Анкара хотноо халдлага гарч 32 хүн амь үрэгдэн, 100 гаруй хүн гэмтэж шархтсан билээ.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: REUTERS