Өнөөдөр МоАХ жагсаал хийнэ гэсэн зар тараад буй. УИХ-ын гишүүн Женко Х.Баттулгын талынхан нь түүнийг өмөөрч буй бол жирийн гишүүд, дэмжигчид нь МоАХ-г өөртэйгөө холбоотой хэрэгт хутгахыг эсэргүүцэж буй гэнэ. Тиймээс ч дүүргийн МоАХ гишүүд нь хоёр хуваагдаж буй аж. Нөгөөтэйгүүр МоАХ-ын удирдах түвшинд Х.Баттулгыг өөрийнхөө асуудалтай холбоог хутгахгүй байх талаар гарын үсэг цуглуулж эхэлсэн мэдээлэл байна. Түүнчлэн өнөөдөр болох жагсаалд багагүй мөнгө зарцуулж эхэлсэн тухай эх сурвалж хэллээ.
Нэг ёсондоо мөнгөний жагсаал болно гэсэн мэдээлэл байна. Өнөөдөр болох жагсаалд Х.Баттулга оролцохгүй бололтой. Учир нь түүний хэрэгт холбогдуулан “Натур фрэйндли” компанийн хоёр эмэгтэйг хориод буй бөгөөд тэднийг үргэлжлүүлэн хорих эсэх шүүхийн хуралд Х.Баттулга оролцохоор болсон гэнэ.
Л.ХАЛИУ