&#34A&#34 зэрэглэлийн оддын зөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2016.03.30-нд нийтлэгдсэн

&#34A&#34 зэрэглэлийн оддын зөвлөгөө

Хүн бүрийн амжилтад хүрэх замнал өөр өөр байдаг. Үндсэн дүрэм нь шаргуу хөдөлмөрлөх мөн зорилго тавих. ‘А зэрэглэл’-ийн одод карьерын талаарх гайхалтай зөвлөгөө өгч байна.

Юу чамайг жаргалтай болгож байна, түүнийгээ л хий. Бусад нь аяндаа болдог. – Леонарда ДиКаприо

Би залуу хүн мөртлөө мөрөөдөж явсан ихэнх зүйлдээ хүрсэн учраас өөрийгөө азтайд тооцдог. Гэхдээ би нэг л зүйлд итгэдэг. Амжилтад хүрэх, хөрөнгө чинээтэй болох нь тийм ч чухал зүйл биш болохыг. Тэд аз жаргалыг бүхлээр нь авчирдаггүй. Үнэн шүү. Хамгийн гол нь таныг аз жаргалтай амьдрал өөд хөтөлсөн тэрхүү санаагаа биелүүлсэн эсэх нь чухал. Мөн чамайг хүрээлэн оршиж буй дэлхийд хувь нэмрээ оруулсан эсэх нь хамгийн чухал.

Уналтаас бүү ай. –Бейонсе

Амжилттай хүмүүс хүртэл тань шиг унаж л байдаг. Та заримдаа хожигдоно. Та мундаг, ухаантай эсвэл мөнгөтэй болохоороо алдахгүй байна гэж үгүй. Бид бүгд л алддаг. Болдог зүйл болж л байгаа юм. Харин та энэ бүхнийг гараа тосон хүлээн авах хэрэгтэй.

Өөрийн хязгаарыг мэд. – Лэди Гага

Би хэтрүүлэн ажиллахаараа мөнгөний машин шиг болдог. Миний хүсэл тэмүүлэл, бүтээлч байдал мухардалд ордог. Энэ нь намайг ямар ч аз жаргалгүй хүн болгодог. Тэгэхээр нь би яасан гээч? Би үгүй гэж хэлж эхэлсэн. Би хийхгүй ээ. Би хийхийг ч хүсэхгүй байна. Эцэст нь бага багаар би өөрийгөө хэн гэдгээ дахин санасан.

Аюулгүйн бүсээсээ гар. – Шонда Римес

Шонда Римес бол алдарт Scandal болон Grey’s anatomy телевизийн цувралын продюсер, кино зохиолч билээ.

Миний том эгч надад ‘Та хэзээ ч за гэж хэлдэггүй’ хэмээн хэлж байсан удаатай. Үүгээрээ намайг ямар ч урилгыг хүлээн авдаггүй гэж хэлсэн юм. Би зүгээр л ажил гэрийн хооронд явдаг байсан. Тэгээд би түүний зөв юм байна гэдгийг ойлгосон. Намайг тэвдүүлдэг бүхэнд, намайг айлгадаг бүхэнд, тэнэг харагдана даа гэж бодсон бүхэндээ “За” гэж хэлэхээр шийдсэн. Аюулгүйн бүсээс минь гаргахыг санал болгосон бүхнийг хийхээр шийдсэн.

Дөлгөөхөн бай. – Дензил Вашингтон

Амьдрал бидний боддог шиг ярвигтай биш. Бид өөрсдийнхөө боддог шиг тийм ч чухал хүмүүс биш. Өдийг хүртэл миний сурсан зүйлс бол: дөлгөөхөн бай, шаргуу хөдөлмөрлө, зорилготой бай, тэдгээр зорилгууддаа хүрэхийг оролд.

Хамтран ажиллахаас битгий ай. -Эми Поехлер

Би нэг зүйлийг ойлгосон. Та үүнийг ганцаараа хийж чадахгүй. Амьдралаа залуурдан явахдаа хамтран ажиллахад бэлэн байж сур. Бусад хүмүүс, тэдний цаадах хүмүүсийн санаа таны санаанаас хавьгүй дээр байдаг. Таныг сорьдог мөн гайхшруулдаг бүлэг хүмүүсийг ол. Тэдэнтэй олон цагийг хамтдаа өнгөрүүл. Энэ таныг амьдралыг өөрчлөх болно.

Эх сурвалж: biznetwork.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж