Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медиалаар шагнагдсан Эрүүл мэнд спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа нар шагналыг гардуулан өглөө. Шагнал хүртсан хүмүүсийн дотор спортын салбарынхан багтсан бөгөөд үйл ажиллагаанд БТСХТөвийн захирал МУГД Д.Жаргалсайхан, тус төвийн гадаад харилцааны мэргэжилтэн, Монголын паралимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Оюунбат нар оролцов.
Дараах хүмүүс шагнагдлаа:
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор
1.Пүрэвдорж Бүжинлхам -Монголын шатрын холбоо
2.Чойжин Чулуунбат -Монголын үндэсний бөхийн холбоо
Алтан гадас одонгоор
1.Дагвадорж Амаржаргал -Монголын Пара волейболын холбоо
2.Даш Дамдин- Хамтын хүч шатрын клубын дасгалжуулагч
3.Цэдэндэмбэрэл Лхагвасүрэн -Монголын шатрын холбооны УЗГ
4.Чойноо Наранцэцэг -Монголын Параволейболын холбооны тамирчин
5.Болд Сансарбилэг -Монголын тэшүүрийн холбооны дасгалжуулагч
6.Осоржамаа Цэвэлмаа- Монголын Параволейболын холбооны тамирчин
Хөдөлмөрийн хүндэт медалиар
1.Даваацэрэн Баасанжав – Монголын Параволейболын холбооны тамирчин
2. Дэлэгдулам Даваадагва- Монголын Параволейболын холбооны тамирчин