Буудсан этгээдийг зарлав

Хуучирсан мэдээ: 2016.03.30-нд нийтлэгдсэн

Буудсан этгээдийг зарлав

Теннесси мужийн 66 настай оршин суугч Ларри Рассел Доусон Вашингтоны Конгрессийн жуулчдын талбайд буудалцжээ. Түүнийг шархтуулсан бөгөөд мэс засалд орсон аж.

 

Фото: РИА/Екатерина Чеснокова

 

CNN телевизийн дамжуулснаар, жуулчдын бүсэд нэвтрэхээр Доусон оролдсон гэнэ. Металл хайгч төхөөрөмж ажиллан шалгасны дараа тэрээр  гар буу гаргаж ирсэн бөгөөд хамгаалалтын цагдаа нар түүнийг буудсан байна.

 

Доусон 2015 оны аравдугаар сард Төлөөлөгчдийн танхимд цагдаад халдсан хэрэгт оржээ.  Тэрээр өөрийгөө бурхны элч гэж зарласан нэгэн гэнэ.

 

Америкийн Конгрессийн жуулчдын бүсэд уг буудалцаан гуравдугаар сарын 28-нд гарчээ. Конгрессменүүд одоо амралттай байгаа ба жуулчдын тоо их байгаа гэнэ.  Цагдаа нар энэ хэргийг террортой холбоогүй ердийн гэмт хэрэг гэжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж