Биеэ харлуулах шинэ шивээс

Хуучирсан мэдээ: 2016.03.30-нд нийтлэгдсэн

Биеэ харлуулах шинэ шивээс

Шивээсэд дуртай  хүмүүсийн дунд биеэ хараар  бүрэх моод дэлгэрээд байна. Энэ шинэ трендын  гол  жишээ нь  нийтийн сүлжээгээр тараагдсан сингапур бүсгүйн зураг боллоо.

Голчлон тийм татуугаар  гар, хөлөө  бүрэн, ялимгүй хэсгийг  хэвээр үлдээх болов. Зарим нэгэн нь чээж, нуруугаа бүрэх болсон байна.

Шивээсийн ийм стиль “блэкворк” (blackwork) нэр авсан бөгөөд хар өнгийг  голчлон ашигладаг ажээ. Нэг ийм тату хийлгэхэд  дөрвөөс дээш цаг зарцуулдаг гэнэ. Заримдаа ийм техникийг хуучин шивээсээ будаж арилгахад  ашигладаг ажээ. Харин ийм хар татуг дараа нь арилгах арга бараг үгүй ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж