Таван боксчин олимпийн эрхийн төлөө тоглоно

Хуучирсан мэдээ: 2016.03.30-нд нийтлэгдсэн

Таван боксчин олимпийн эрхийн төлөө тоглоно

БНХАУ-ын Чянь Ань хотноо “Рио-2016” олимпийн наадмын эрх олгох Ази, Номхон далайн орнуудын боксын тэмцээн энэ сарын 25-ны өдөр эхэлсэн билээ. Тэгвэл өчигдөр эрэгтэй, эмэгтэй жин бүрийн медалийн болзол хангасан тамирчид тодорлоо.  

Монголын эрэгтэй есөн боксчин олимпийн эрхийн төлөө өрсөлдөж байгаагаас 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 54 кг-д Б.Чинзориг, 60 кг-д Д.Отгондалай, 69 кг-д Б.Түвшинбат, 75 кг-д Н.Шинэбаяр нар хүрэл медалийн болзол хангалаа. Тэд маргааш финалд үлдэх эрхийн төлөөх шийдвэрлэх тулааныг хийх юм. Харин эрэгтэй 52 кг-д Х.Энх-Амар, 56 кг-д Э.Цэндбаатар, 81 кг-д С.Эрдэнэбаяр нар өчигдөр шийдвэрлэх тулаанд ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ.

Ийнхүү олимпийн эрхийн шийдвэрлэх тэмцээнд манай эрэгтэй есөн боксчин урд хөршийг зорьсноос Г.Ган-Эрдэнэ, Б.Чинзориг, Д.Отгондалай, Б.Түвшинбат, Н.Шинэбаяр нар медалийн болзол хангаад байна. Тэд маргааш олимпийн эрхийн төлөөх шийдвэрлэх тулааныг хийх юм.

Хуваарийг хүргэе.

III.31 – 14.00 цаг.

49 кг: Г.Ган-Эрдэнэ – Х.Дусматов (Узбекистан)
64 кг: Б.Чинзориг – Е.Сакенов (Киргизистан)
75 кг: Н.Шинэбаяр – З.Алимханули (Kазахстан)

18.00 цаг:

60 кг: Д.Отгондалай – Д.Наримацү (Япон)
69 кг: Б.Түвшинбат – С.Ардее (Тайланд)

Эрэгтэйчүүдээс финалд үлдсэн нь олимпийн эрхээ шууд авах бол хүрэл медаль дээр буусан тамирчид дахин РИО-г зорих эрхийн төлөө тулалдана.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж