Феррари Испанийн гранприд түрүүлэх зорилт тавьж байна

Хуучирсан мэдээ: 2011.06.23-нд нийтлэгдсэн

Феррари Испанийн гранприд түрүүлэх зорилт тавьж байна

2011 оны улирал эхэлсэн цагаас хойш түрүүлээгүй байгаа Фэррари багийнхан энэ сарын 24-26-ы хооронд Валэнсиад болох Европын Гран Прид амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байна. Итали улсад удирдлагатай дэлхийн алдарт Феррари баг ээлжит нэгэн тааруу эхлэлээ энэ улиралд хийж байгаа. Тиймээс тэд дараагийн буюу Валэнсиад болох гараанд гол анхаарлаа хандуулж байна. Хэдийгээр тус багт Фелипе Масса Фернандо Алонсо зэрэг шилдэг нисгэгч нар байгаа ч, одоог хүртэл гарааны ялагч болоогүйгээс гадна нисгэгчдйин нийлбэр дүнгэээр эхний 3-т ч багтаж чадахгүй байна.

Бидэнд боломж байгаа. Монако болон Канадад бид ялахын төлөө өрсөлдсөн ч эцсийн үр дүн бидний талд байсангүй. Миний бодлоор үүнд 2 зүйл нөлөөлсөн. Эхнийх нь тойруулгын онцлогууд, 2 дахь бидний зүгээс хийх шинэчлэлийн ажил. Сүүлийн хэдэн уралдаанд энэ 2 нөлөөлсөн гэж багийн ахлах дизайнер Николас Томбазис ярьжээ.

Томбазисийн удирдлага дор тус баг өмнөх уралдаануудад оролцсон. Алонсо уралдааныг орхиж, Масса 6-р байраа хадгалж байгаа нь ажлын дүр зураг.  Томбазис улирлынхаа эхлэлийг өрсөлдөөнч бус байдлаар хийж байгаан гол шалтгааныг сайн мэдэж байна. Механикч, инженер тэхникийн албаныхны ажлаас гадна өөр идэвхжүүлэх зүйл хэрэгтэй онцолсон байна. Канадын гран пригийн дараа Фэррари улиралд анх удаагаа нойтон замын дугуйг ашиглах хэрэгтэй болсон. Фэррари багийн дугуйг нийлүүлэгч Пирэлли Валэнсиагийн гараанд байдал сайн байна гэж үзэж байна.

Пол Хэмбэри (Пирэлли- Мотоспортын албаны захирал)

Валэнсиа хотын гудамжаар явагдах учраас аюултай нөхцөл байдал багатай байх болно. Гэхдээ их халуун, уралдааны дундаж температур 50 градуст хүрэх байх. Тиймээс бид энэ улиралд ашиглаагүй байгаа дундаж нийлмэл дугуйгаа ашиглана гэж бодож байгаа. Хэдийгээр ашиглаагүй байгаа ч, шалгаж үзсэн. Канадад эхний 2 бэлтгэлийн үеэр туршсан. Өмнө 2009 онд ч бас шалгаж байсан болохоор ямар нэг асуудалгүй. Тиймээс уралдааны нөхцөл байдлаас шалтгаалж энэ дугуйгаа ашиглана.

Валэнсиа хотын гудамжинд болох Европын гран при 6-р сарын 24-ны баасан гарагт эхлэнэ. Уралдаан нь ням гарагт болно. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж