Ухаалаг утас шиг буу худалдаанд гарна

Хуучирсан мэдээ: 2016.03.29-нд нийтлэгдсэн

Ухаалаг утас шиг буу худалдаанд гарна

АНУ-д тун удахгүй ухаалаг утас шиг хэлбэртэй буу худалдаанд гарах гэж байна.  Ухаалаг утас гэж андуурахаар тэр буу нь хоёр сумтай,  халаасандаа авч явахад авсаархан байх гэнэ.

Миннесота дах зэвсэг үйлдвэрлэгч компани ийм бууг энэ оны дундуур худалдаанд гаргахаар төлөвлөж байна.

Тус компанийн албан ёсны вэб сайтад бичсэнээр “Ухаалаг утас гэж андуурахаар өвөрмөц хэлбэртэй бууны нэг товчлуур дарах төдийд онилоход бэлэн болох ажээ.

“Хүн болгон ухаалаг утас хэрэглэдэг болсон энэ цаг үед ийм зэвсэг зах зээлд маш эрэлттэй байна” гэж зохион бүтээгч нь ярьжээ.  Бууг цоожилсон үед яг л гар утас шиг ямар ч аюулгүй гэж зэвсэг үйлдвэрлэгч баталж байна. Хоёр амтай, 380 калибрын энэ зэвсгийг зах зээлд 395 ам.доллараар худалдаалах ажээ.

Галт зэвсэг эзэмших эрхтэй холбоотой маргаан Америкчуудыг одоо ч талцуулсан хэвээр байгаа бөгөөд нэг хэсэг нь галт зэвсэг эзэмших нь өөрийгөө болон эд хөрөнгөө хамгаалахад зайлшгүй шаардлагатай гэж үзэж байхад нөгөө хэсэг нь алан хядлага байсхийгээд гардаг улс оронд галт зэвсгийн хяналтыг чангатгах нь зүйтэй гэж үздэг юм. Галт зэвсгээс болж АНУ-д жилд 30,000 хүн амиа алддаг гэсэн судалгаа бий.

АНУ-ын Бүгд найрамдахчууд ялангуяа, Галт зэвсэг эзэмшигчдийн үндэсний нийгэмлэгийн дэмжлэгтэй гишүүд галт зэвсгийн хяналтыг чангатгах тухай Ерөнхийлөгч Барак Обамагийн санаачилсан хуулийн төсөлд том саад учруулж байгаа билээ. АНУ-ын найман мужид галт зэвсэг эзэмшихийг зөвшөөрдөг ажээ.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж