Хөлбөмбөгийн хөгжлийн хөшүүрэг нь хөгжөөн дэмжигчид

Хуучирсан мэдээ: 2016.03.29-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн хөгжлийн хөшүүрэг нь хөгжөөн дэмжигчид

Хөлбөмбөгийн хөгжлийн хөшүүрэг нь хөгжөөн дэмжигчид

Футзалын хөлбөмбөгийн “ПЭПСИ ЛИГ”-ийн тойрог бүр онцгой, ямар нэгэн ярих сэдвийг харамгүй өгж байлаа. Гэхдээ тойрог бүрийн дараа л “Улаанбаатарын Унаганууд” клүбийн амжилтыг ямар баг зогсоох вэ ? гэсэн яриа дуустал тасраагүй юм. Чухам энэ багийн бахдам амжилт туршлагтай дасгалжуулагч, нэг нэгнээ цул мэт ойлголцсон багийн тамирчдаас гадна нэмэх нэг гишүүн болох талбайн гаднах үзэгчдийг хэлмээр байна. Яагаад энд фанатуудыг онцолж байна вэ ?Өнгөрсөн жил гадаа талбайн лигийн тэмцээн 100 сая төгрөгийн шагналын сантай болж олон олон амжилтуудыг Монголын спортын түүхэнд, хөлбөмбөгийн урын санд нэмэрлэж ахиулсан байдаг. Ингээд нийт оролцсон багуудаас “ТЭЦ-4”-Эрчим клүб аваргалж лигийн 9 дэх түрүүгээ хүртсэн. Мундаг легионер, Монголын шилдгүүд байсан ч тэдэнд ус агаар мэт хэрэгтэй фанатууд байлаа. Зохион байгуулалттай, дэг журамтай багаа дэмжин эцсийг нь хүртэл тэд байж чадсан. “Дэрэн”, “Хангарьд”, “ФС Улаанбаатар” гэсэн клүбүүдийн хөгжөөн дэмжигчид дуу шуутай харьцангүй их байсан гэж харагддаг.Тэр ч бүү хэл өнгөрөгч 11-р сард Буянт-Ухаа ордонд явагдсан Ази тивийн футзалын АШТ-д Монголын шигшээ баг гоолгүй тоглолт нэгийг ч үзүүлээгүй. Ордонд цугласан олон Монголчуудыгаа тэд л баяр хөөртэй аз жаргалтай болгосон. С.Эрдэнэ-Очир шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж өнөөдрийн энэ аваргууд ихэнх массыг бүрдүүлж тэд Азийн түвшинд гарж байгаагаа тамгалсан. Тамирчин хүний ялалт, ялагдлын тэр л агшинд хамт байдаг фанатуудад баярлалаа гэж хэлмээр байна. Та бүхнийг өшөө олууллаа болохыг харахыг хүсэж байна.Бөмбөг олон талстаас бүрддэг шиг хөлбөмбөгийн хөгжилд хөгжөөн дэмжигч, үнэнч ФАНАТ таны хувь нэмэр тун чухал юм шүү. Талбайд шударга тулааныг үзүүлэх тамирчид зөвхөн хөгжөөн дэмжигч та бүхнээс урам зориг авдаг юм шүү.

Эх сурвалж: http://the-mff.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж