ИЗНН үнэд орох цаг ирлээ

Хуучирсан мэдээ: 2016.03.29-нд нийтлэгдсэн

ИЗНН үнэд орох цаг ирлээ

Урьд өмнөх сонгуулиудтай харьцуулахад ИЗНН-ыг хамтрагчаа болгох улс төрийн намуудын сонирхол ихэсч, тэр хэрээр С.Оюуны нам хаданд гарлаа гэх “бор шувуу” Төрийн ордонд нисэж эхлэв.

Сар шинийн өмнөхөн Ардчилсан нам ИЗНН-ыг өөртөө шууд нэгтгэхийг хүсч санал тавьсан бол МҮАН-ын дарга М.Энхсайхан өчигдөр мөн эвсэх санал тавьсан юм. Ардчилсан намтай нэгдэнэ, нэгдэхгүй гэх байр суурин дээр хоёр талцаад байсан ИЗНН-ынханд МҮАН-аас эвсэх санал ирснээр гишүүдийнх нь итгэл ч сэргэж, гуравдагч хүчний байр сууриа бататгах зузаатгах чиглэлээр ажиллах ёстой гэх санал ч гарах болжээ.

Улс төрийн гол тоглогч байсаар ирсэн АН, МАН-д сонгогчийн итгэл буурах болсон нь олон жилийн турш гуравдагч хүчний орон зайг нөхсөөр ирсэн ИЗНН-ыг ийн хаданд гаргаж байж ч мэдэх юм.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж