Хүү төрсний баярыг хоёр саяар

Хуучирсан мэдээ: 2011.06.23-нд нийтлэгдсэн

Хүү төрсний баярыг хоёр саяар

Хонконгийн тэргүүн баячуудын нэг ач хүүтэй болсон баяраа тэмдэглэн өөрийн компанийн 1500 ажилтанд тус бүрт нь 10 мянган хонконг доллар буюу 1285 ам.доллар бэлэглэх шийдвэр гаргажээ. Шинэ хүн энэ гэр бүлийн зургаа дахь ач юм.


“Хендерсон лэнд девелопмент” хэмээх үл хөдлөх хөрөнгийн компанийн ерөнхийлөгч Ли Шау Ки өдгөө 83 настай. Тэрбээр 19 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө “Форбс” сэтгүүлийн тэрбумтнуудын жагсаалтын 28-д бичигддэг ажээ. Түүний хамгийн бага хүү нь жүжигчин бүсгүй Кэфи Чуйтэй гэрлэсэн бөгөөд хоёр охинтой байсан хос ийнхүү хүүтэй болсон байна.


Ажилтнууд бэлгийн мөнгөө энэ сарын сүүлчээр гардаж авна. Өнгөрсөн аравдугаар сард Ли Шау том хүүгийнхээ хуримын бэлэг болгон мөн ажилтнууддаа ийм хэмжээний мөнгө тарааж байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж