Их Британийн нэгэн иргэн муураа DVD-ний хайрцганд орсон байсныг мэдэлгүй шуудангаар явуулжээ.
Харин хайрцганд орсон Сиамийн эмэгчин муур шуудангийн машинаар Английн өмнөд эргийн Корнволлоос баруун Вортинг хүртэл явсан гэнэ.
Харин шууданг хүлээн авсан хүн амьтанд зэрлэг, балмад хандахын эсрэг хатан хааны нийгэмлэг рүү утсаар ярьсны дараа муурыг мал, амьтны эмнэлэгт хүргэсэн байна. Муурны хүзүүнд байсан микро чипийг уншуулж, эзнийг тогтоожээ. Харин тэр үед эзэн нь муураа хайгаад олохгүй тэвдэж явжээ.
Шуудангийн машинаар гэрээсээ хол аялсан муур шингэний дутагдалд орсон байсан тул эрчимтэй эмчилгээ хийж, эзэнд нь хүлээлгэж өгсөн гэнэ.
Н.ЭНХ