Хорихын албан хаагчид нэмэгдэл цалин авна

Хуучирсан мэдээ: 2011.06.23-нд нийтлэгдсэн

Хорихын албан хаагчид нэмэгдэл цалин авна

“Хорих байгууллагын албан хаагчдад албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталжээ. Энэхүү журмыг ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөх бөгөөд нэмэгдлийг тухайн байгууллагын төсвөөс олгох ажээ. Үүний дагуу гяндан, чанга, онцгой дэглэмтэй хорих анги, цагдан хорих 461, эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангийн албан хаагчид үндсэн цалингийн 20 хувь, баривчлах байр, жирийн дэглэмтэй хорих анги, согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар, насанд хүрээгүйчүүдийн хорих 411 дүгээр анги, аймгууд дахь цагдан хорих байрны албан хаагчид 15, бусад албаныхан 10 хувийн нэмэгдэл авахаар болсон тухай “Ардчилал” сонин мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж