Л.Наранбаатар: Хүнд байна, гэхдээ тэсэж гарах боломж бий

Хуучирсан мэдээ: 2016.03.29-нд нийтлэгдсэн

Л.Наранбаатар: Хүнд байна, гэхдээ тэсэж гарах боломж бий

Эрдэс баялгийн эдийн засагч Лүндэгийн Наранбаатар өнгөрөгч долоо хоногт БНХАУ-д болсон “Дэлхийн коксжих нүүрсний нөөц ба зах зээл сэдэвт олон улсын 6-р чуулга уулзалт” -д Монгол улсаа төлөөлөлөн оролцоод иржээ. Хятад эдийн засгийн өндөр өсөлтөөс илүүтэй эдийн засгийн бүтцээ эрүүлжүүлж, аж үйлдвэрийн салбарт бий болсон хүчин чадлын хэт илүүдлийг аажмаар зохистой хэмжээнд бууруулах бодлого баримтлаж байна.  Үүнтэй уялдан эрчим хүчний болон коксжих нүүрсний хэрэглээний бууралт цаашид ч үргэлжлэх хандлагатай байна. Энэ нь манай экспортын гол орлогыг бүрдүүлдэг Таван толгойн ордын хувь заяанд хэрхэн нөлөөлөх бол? Л.Наранбаатар тус чуулганд "Монгол улсын коксжих нүүрсний салбарын өнөөгийн байдал, ирээдүйн сорилт ба боломж" сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд  тэрээр өөрийн фэйсбүүк хуудаснаа дэлхийн нүүрсний зах зээлд уналт улам үргэлжлэх нь тодорхой байна, хэдий хүнд ч гэлээ бидэнд тэсэж гарах боломж бий, шийдлүүдийг ярилцъя гэсэн байна. Дамшрамд дурьдахад Хятадын нөлөө бүхий бизнесийн байгууллага, судлаачид, улстөрийн төлөөлөл ирэх 5-р сард Улаанбаатар хотноо болох “Coal&Metals Mongolia-2016” чуулганд Л.Наранбаатарын урилгаар ирж оролцохоор болжээ.

“Coal&Metals Mongolia-2016”

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж