Шийдвэрлэх тоглолтыг 8,5 сая хүн зурагтаар үзжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.23-нд нийтлэгдсэн

Шийдвэрлэх тоглолтыг 8,5 сая хүн зурагтаар үзжээ

Өнгөрөгч долоо хоногт 2010-2011 оны үндэсний хоккейн лигийн улирал дуусч, Стэнлийн цомын эзэн тодорсон. Гэхдээ ширүүн өрсөлдөөн дунд өрнөсөн плэйоффийн эцсийн шат долоон тоглолт хүртэл үргэлжилсэн нь түүхэн амжилтыг тогтоожээ. Бостон Брунс баг Ванкувер Кануксын талбайд зочилж хийсэн долоо дахь цуврал үндэсний хоккейн лигийн түүхэнд үлдэх тоглолт болсон. Зөвхөн талбай дээрх өрсөлдөөн ч бус талбайн гадуурх амжилтаараа тэр гэнэ. 1973 оны Монреал болон Чикаго Блакхокс багуудын тоглолтоос хойших хамгийн их хүн үзсэн буюу найман сая 500 мянган хүн зурагтаар үзсэн гэсэн судалгаа гарчээ. Хамгийн сүүлд ийм олон хүн үндэсний хоккейн лигийн тоглолтыг нэгэн зэрэг 73 онд л үзэж байсан ажээ. Ийм олон хүн тус тоглолтыг үзсэн шалтгааныг сэтгүүлчид янз бүрээр тайлбарлаж байна. нэг талаас Бостон Брунс 39 жил аварга аваагүй байсан, мөн түүх тэдний эсрэг талбайд байсан учраас тэднийг дэмжсэн хүмүүсийн тоо олон байсан гэсэн бол, нөгөө талаас хэдийгээр үндэсний хоккейн лигийн тоглолт байсан ч олон улсын чанартай тэмцээн болсон гэж тайлбарлаж байна. Канад болон АНУ-ын түүхэн багууд хоорондоо тулсан, зүүн болон баруун эргийн боомт хотуудын багууд тоглосон гээд олон тайлбарлах шалтгаан байгаа юм. гэхдээ энэ бүхнийг үл хамаарч хамгийн гол нь цуврал долоодахь тоглолт 30 жил байгаагүйгээр үзэгчдийг татаж чадсан. Мөн энэ тоглолтыг шууд гаргасан НБС телевизийн хувьд өнгөрсөн долоо хоног хамгийн их үзэгчтэй байжээ. “Америкийн мисс”, “Авьяаслаг америкчууд”, “Дэ Войс” зэрэг үзэгчдийн хамгийн үзэх дуртай шоунууд гарснаар өнгөрсөн долоо хоногт дунджаар 6,3 сая хүн тус телевизийг тогтмол үзэж байсан гэсэн судалгаа гарчээ.

                                            Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж