Цахилгаан тоолуурыг нэг цагаар урагшлуулна

Хуучирсан мэдээ: 2016.03.28-нд нийтлэгдсэн

Цахилгаан тоолуурыг нэг цагаар урагшлуулна

Энэ сарын 25-26-нд шилжих шөнө буюу өнгөрсөн баасан гаригаас бямба гаригт шилжих шөнө өдөр Монгол орон даяар зуны цагийн хуваарьт шилжсэн. Үүнтэй холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооноос цагийн ялгаварт электрон тоолууртай хэрэглэгчдийн цахилгаан хэрэглээг тооцох тарифын цагийг мөн адил өөрчлөхөөр болжээ. Энэ шийдвэрийн дагуу ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс айл өрхийн өдөр шөнө, үйлдвэр, аж ахуйн нэгжийн өдөр, орой, шөнийн хэрэглээний тариф мөрдөх хугацаа нэг цагаар урагшилна. Тодруулбал өдөр, шөнийн тарифт тоолууртай айл өрхийн шөнийн хэрэглээг тооцох цаг 22:00-07:00, өдөр, орой, шөнийн тарифт тоолуур хэрэглэдэг үйлдвэр, аж ахуйн нэгжийн шөнийн хэрэглээг тооцох цаг 23:00-07:00 болно.

Б.БАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж