Энэтхэгт шашны чиглэлээр сурч байсан оюутан амиа хорложээ

Хуучирсан мэдээ: 2016.03.28-нд нийтлэгдсэн

Энэтхэгт шашны чиглэлээр сурч байсан оюутан амиа хорложээ

Энэтхэгт шашны чиглэлээр сурч байсан оюутан амиа хорложээ

Энэтхэгийн Уттара Каннада тойргийн Мундагод хотын Төвд хорооллын нэгэн нийтийн байрны ариун цэврийн өрөөнд монгол оюутан дүүжлэгдэж амиа хорлосон хэрэг  энэ сарын 24-ны өдөр гарчээ. Энэтхэгийн хэвлэлүүдээр цацсан мэдээллээр амиа хорлосон гэх залууг 19 настай, Монгол улсын иргэн У. Б гэдэг оюутан байсан хэмээн тодорхойлжээ. Тэрбээр буддын гүн ухаанаар суралцаж байсан бөгөөд  амиа хорлохоосоо өмнө гэр бүлийнхэндээ бичиг үлдээж түүндээ сэтгэл санааны дарамтанд орж хичээл номондоо төвлөрч чадахгүй болсон тухай өгүүлсэн байсан гэжээ. Хэргийг баасан гарагт бүртгэж, Монголын элчин сайдын яаманд мэдэгдсэн байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж