Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцын давж заалдах шатны шүүх хурал өнгөрөгч тавдугаар сард Лондон хотын Хатан хааны дээд шүүхийн танхимд болж, түр завсарлаад байсан юм. Шүүх хурал өнөөдөр 10.00 цагт /монголын цагаар 18.00/ эхэлнэ. Шүүх хуралд Монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, Монгол Улсаас Их Британи улсад суугаа Элчин сайд Б.Алтангэрэл, нарын хүмүүс оролцох юм. Ажлын хэсгийнхэн энэ удаагийн шүүх хурлаас нааштай шийдвэр гарна гэж найдаж байгаа аж.
С.Отгон