Японы Шизоки мужийн Яиузи хотод жил бүр болдог чөлөөт бөхийн сурагчдын олон улсын тэмцээнээс Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын дунд сургуулийн сурагч Г.Мөнхтөгс III-IY ангийн сурагчдын ангиллын 24 кг-ын жинд хүрэл медаль авчээ.
Цэцэрлэгийн насны хүүхдийн, I-II, III-IY, Y-YI ангийн сурагчдын гэсэн 4 ангиллаар болдог тус тэмцээнд манай улсаас “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, “Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын дунд сургуулийн багш Б.Идэрсайхан, Улаанбаатар хотын Биеийн тмир, спортын дунд сургуулийн багш Ц.Цогтбаяр нарын удирдсан 5 хөвгүүн, 3 охин нийт 8 бөх урилгаар оролцсон байна. Тус тэмцээнд АНУ, Иран, Монгол, Япон гэсэн 4 орны 12 наснаас доош насны 600 орчим өсвөрийн бөхчүүд барилдсан байна.
Бэлтгэсэн Д.Өлгийсайхан