Бельгийн Брюссель хотноо өнгөрсөн долоо хоногт нисэх онгоцны буудал болон метронд халдлага гарч олон хүн амь үрэгдсэн билээ. Халдлагаас үүдэн Брюсселийн олон улсын нисэх буудал мягмар /III.29/ гаригийг хүртэл хаагдсан байгаа юм. Тэгвэл Японы хамгийн нисэх компани “ANA” ирэх дөрөвдүгээр сарын 10-ыг дуустал Брюссель рүү нислэг үйлдэхгүй болсныг мэдэгджээ. Энэ хугацаанд “ANA” компани Токиогоос Брюссель хүрэх 39 нислэгийг цуцалж байгаа аж. Брюссель хүрэх нислэг олон хоногоор цуцлагдсанаас тус компани нийт 4500 зорчигчоо алдаж байгаа юм.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: REUTERS