НӨАТ-ын шинэ хуулийг МАН-ын бүлэг эсэргүүцэх болсон. Тус намын бүлгээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай шинэ хуулийн хэрэгжилттэй холбогдуулан аж ахуйн нэгжүүдийг торгохгүй байхыг хүссэн албан тоотыг Сангийн сайдад тавьсан байна.
Худалдаа эрхлэгчдийг өндөр үнэтэй кассын машин, программ хангамж авахыг тулган шаардаж, аваагүй тохиолдолд торгууль ногдуулж байгаа нь орлогогүй болсон аж ахуйн нэгжүүдэд хүнд дарамт үүсгэж байна гэж МАН-ын бүлэг үзэж байгаа аж. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд НӨАТ-ын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулан Засгийн газраас санал авахаар хүргүүлээд байгаа юм.
Б.БАТ