Фэйсбүүк хэрэглэгчдээсээ уучлал гуйв

Хуучирсан мэдээ: 2016.03.28-нд нийтлэгдсэн

Фэйсбүүк хэрэглэгчдээсээ уучлал гуйв

Пакистанд алан хядлага гарсны нийгмийн цахим сүлжээ Фэйсбүүк Пакистаны Лахор хотод байгаа цахим хэрэглэгчдэд хандаж эсэн мэнд эсэхээ гэр бүл, найз нөхөддөө мэдэгдэхийг хүссэн сэрэмжлүүлэг асуулт тавьсан билээ. Гэвч Фэйсбүүк хэрэглэгчдийн дунд халдлагад өртсөн хүн байгаагүй. Харин Фэйсбүүкийн сэрэмжлүүлэг асуулт дэлбэрэлтээс хол байсан зарим хүмүүст хүрч, сандаргаж орхисон тул Фэйсбүүкийг үндэслэгч Марк Цукерберг уучлал гуйсан байна.

Ням гаригт Пакистаны Лахор хотод гарсан дэлбэрэлтийн улмаас 44 хүн амиа алдаж, 90 гаруй хүн гэмтэж, шархтсан юм.

Фэйсбүүк өнгөрсөн арваннэгдүгээр сард Парист халдлага гарахад мөн хэрэгчлэгчдэд сэрэмжлүүлэг гаргаж байсан билээ.

Марк Цукерберг ням гаригт болсон Пакистаны халдлагын дараа дэлхий даяар өрнөж буй алан хядлагын эсрэг байр сууриа илэрхийлж, дэлхийд  үзэн ядалт биш, харилцан ойлголцол, эв нэгдэл хүчтэй болох өдөр ирнэ гэж найдаж байна гэжээ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж