Төв зах тохижиж байна

Хуучирсан мэдээ: 2011.06.23-нд нийтлэгдсэн

Өвөрхангай аймгийн 80 жилийн ой угтсан их бүтээн байгууллатын ажлын хүрээнд аймгийн ЗДТГ, Мэргэжлийн хяналтын газар, Арвайхээр сумын ЗДТГ хамтран төв захыг тохижуулах ажлыг хийж байна.  Тохижолтоор 1995 м2 талбайд асфальтбетон хучилттай авто зам, 505 метр газарт явган хүний зам, гэрэлтүүлэг, таван цэгт 1825 м2 машины зогсоол тавьж, галын машины гарц бий болгон цахилгааны хүчин чадлыг сайжруулжээ. Мөн аюулгүй байдлыг хангах, нэг загвар бүхий хогийн савыг олноор байрлуулах, худалдаа, үйлчилгээний аж ахуйн нэгжүүдийг ариутгалын тоног төхөөрөмжтэй болгох, нийтийн бие засах газар байгуулах, нийтийн эзэмшлийн талбаыг хайсжуулж ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг зорилт тавин ажиллаж байгаа юм. Түүнчлэн “Дэлгэрэх булаг”-ийн хамгаалалтын бүсэд иргэд, бизнес эрхлэгчдийн санаачлагаар “Бизнес эрхлэгчдийн нэрэмжит ногоон байгууламж” барих хөдөлгөөнийг өрнүүлжээ.

Б.Батчимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж