Төгрөгчүүд бэлчээрээ хамгаалах төсөл хэрэгжүүлээ

Хуучирсан мэдээ: 2011.06.23-нд нийтлэгдсэн

Төгрөгчүүд бэлчээрээ хамгаалах төсөл хэрэгжүүлээ

Нидерландын Засгийн Газрын Итгэлийн Сангийн дэмжлэгээр БОАЖЯ-аас Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж буй “Байгаль орчны шинэчлэл-2” төслийн “Бэлчээрээ нөхөн сэргээж, хайрлан хамгаалъя” дэд төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн  Төгрөг сумын 60 гаруй, малчид, иргэд хамтран Аргуйн голын 600 гаруй метр шуудууг ухан, элсийг нь зөөж гольдролд нь оруулан сэргээлээ. Мөн Хаяагийн дэрст бэлчээрийн доройтож  хөхөрсөн дэрсийг уламжлалт шатаах аргаар нялхруулан сайжруулах ажлуудыг хийлээ. Хангайн нуруунаас эх аван урсдаг Аргуйн гол нь Төгрөг сумын хоёрдугаар багийн нутаг орших “Хаяа” нуурт цутгадаг байсан бөгөөд сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт болон хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан  голын ус татарч ховордсноос голын адаг хэсгийн шуудуу нь элсэнд дарагдсан байна. Үүний улмаас голын усаар тэжээгдэн ургаж байдаг Хаяагийн хадлангийн талбай, дэрст бэлчээрийн ургац муудан нутгийн малчид хадлан тэжээлээ бэлтгэж чадахгүйд хүрээд байсан учраас дээрхи үйл ажиллагаанд  нутгийн малчид сэтгэл өндөр байгаа юм.

Б.Батчимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж