Италийн Pasquale Bruni гэх гоёл чимэглэлийн урлан очир эрдэнийн шигтгээтэй өдөр тутмын гоёлын цуглуулгаа шинэчилжээ. Шинэ MakeLove цуглуулга нь сэтгэл татахаар, аятайхан хийгдсэн харагдлаа. Цуглуулгын гол элемент нь зүрхэн хэлбэртэй хүзүүний зүүлт нь очир эрдэнийн шигтгээ бүхий од ба цэцгэн элементээр чимэглэгджээ.
Очир эрдэнэ бүхий ягаан алтан хүзүүний зүүлт
Хүзүүний зүүлт бүр нь алтны өөрийн өнгийг авсан байна. Шар алтан чимэглэлд нь зүрхэн хэлбэрийн элементийг багтаажээ.
Pasquale Bruni гоёл чимэглэлийн ордны итали стиль цэцгэн хэлбэрт тодруун гарч сүлжмэл зүүлтийн элементийг санагдуулав. Очир эрдэнийн оч, гтнжтн дэх алтан зээрэнцгийн гялбаа нь хавар зуны нарны гэрэлд бие биетэйгээ ихээхэн зохицсон харагдана. Шинэ гоёл үнэхээр энгийн мэт мөртлөө маш дэгжин.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР