Хятад нефтийн импортоо өдөрт найман сай баррель болгон энэ үзүүлэлтээр АНУ-аас түрүүлсэн тухай Standard Chartered банк мэдээлэв.
Standard Chartered банкны дүгнэлтээр, БНХАУ энэ жилийн сүүл рүү өдөрт 8,6 баррель нефть импортлох гэнэ. Банкны урт хугацааны дүгнэлтээр, Хятадын нефтийн импорт 2019 онд өдрийн 10 сая баррелийн хэмжээнд хүрэх ажээ. Нефтийн импортын өсөлт нь нефтийн стратегийн нөөцийг дүүргэхээс гадна нефть, химийн аж үйлдвэрийн хөгжилтэй холбоотой байх юм.
Өнгөрсөн онд импорт нь 8,8 хувийн өсөлттэй байв. Нефтийн үнэ буурсныг Хятад сайтар ашигласан бололтой. Тус орон гадаадаас бензин, керосин, шахмал хий авдаг хамааралтай. Үүний улмаас боловсруулах үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх нь тэдний чухал тэргүүлэх чиглэл болоод байгаа юм.
Хятад үүнээс өмнө АНУ-аас түрүүлэн дэлхийн автын том зах зээл болж чадсан байв. Харьцангуй шинэ тренд нь Хятадын нисэхийн компаниудын эрчимтэй хөгжил болж байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард шууд л Airbus A320, Boeing 737 онгоцнуудтай өрсөлдөх анхны үндэсний С919 агаарын хөлгийг танилцуулсан байв. Энэ салбар нь нисэхийн шатахууны эрэлтийг эрс нэмэгдүүлж байгаа. Ер нь нефтийн бүтээгдэхүүний талаар нэгтгэн хэлэх юм бол тэр нь өнгөрсөн онд 6,2 хувиар нэмэгдэн өдрийн 9,4 сая баррель болжээ.
Одоо Хятад импортоор нэгд орж ирсэн ч хэрэглээгээр хоёрт яваа бөгөөд энэ тал дээрээ ажиллаж байгаа гэж Standard Chartered мэдээлэв. Хятадын хэрэглээ энэ онд өдөрт 420 мянган баррель болон өснө гэж тус банк мэдээлэв. Өнгөрсөн оны сүүлчээр Хятад үнийн хэлбэлзэл гаргахын үүднээс ухаалаг шийдвэр гаргажээ. Хэрэв нефтийн үнэ 40 доллараас доош унавал бензинд өгөх дэмжлэг шууд зогсох бөгөөд харин 40-өөё дээш болсон нөхцөлд нөхвөр шууд л сэргэж байх юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР