ВИДЕО: Хакүхо нулимсаа барьж дийлсэнгүй

Хуучирсан мэдээ: 2016.03.28-нд нийтлэгдсэн

ВИДЕО: Хакүхо нулимсаа барьж дийлсэнгүй

Японы Осака хотноо хаврын тэмцээн буюу Харү башё өчигдөр өндөрлөлөө. Башёгийн сүүлийн өдөр их аварга Хакүхо М.Даваажаргал аварга Харүмафүжи Д.Бямбадоржийг давснаар 36 дахь түрүүгээ авсан. Сүүлийн өдрийг хүртэл тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж байсан озэки Гоэйдо, Кисэносато нар оноолт таарсан юм. Хоёр бөхийн барилдаанд Кисэносато давснаар Хакүхотой нэмэлт барилдаан хийхийг хүлээсэн. Гэвч Хакүхо Харүмафүжиг төвөггүйхэн давсаар 14 даваагаар башёд түрүүлсэн. Түүнийг шагнал авах үед ордонд байсан иргэд бухимдлаа илэрхийлсэн бөгөөд их аварга маань нулимсаа барьж чадсангүй.

 

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж