“Шувууны үүр”-ийн зохион бүтээгч шоронгоос гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.06.23-нд нийтлэгдсэн

“Шувууны үүр”-ийн зохион бүтээгч шоронгоос гарчээ

Хятадын тэрс үзэлтэн, зураач Аи Вей Вейг  хууль сахиулагчид эдийн засгийн гэмт хэрэгт буруутган хоёр сар гаруй хорьсны эцэст батлан даалтад гаргалаа. Зураачийг батлан даалтад гаргахдаа хэвлэл мэдээллийнхэнд ямар нэгэн мэдээлэл өгөхгүй байхыг хатуу сануулсан гэнэ. Түүнийг өчигдөр батлан даалтад гаргасан тухай “Синьхуа” агентлаг мэдээлсэн байна. Хятадын эрх баригчдын хүний эрхийг зөрчсөн бодлогыг хүчтэй шүүмжилдэг зураачийг өнгөрсөн дөрөвдүгээр сард Хонконгийн нисэх онгоцны буудлаас баривчилсан нь  олон улсын хүний эрхийн төлөө тэмцэгчдийн эсэргүүцлийн хөдөлгөөн гарахад хүргэсэн юм. 54 настай зураач батлан даалтад гарч гэртээ ирсэн тухайгаа “BBC”-д мэдээлсэн байна.  Аи Вей Вей утсаар "Би гэртээ ирсэн. Харамсалтай нь би хэвлэл мэдээлэлд ямар ч мэдээлэл өгч чадахгүй нь. Та бүхнийг миний төлөө анхаарал тавьж байсанд талархаж байна” гэсэн байна. “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнгийн зохион бүтээгчдийн нэг Аи Вей Вейг татвараас зайлсхийж, баримтыг устгасан гэж буруутгасан юм. Харин зураачийг хорьсон нь улс төрийн шалтгаантай гэж түүнийг дэмжигчид болон хүний эрхийн төлөө тэмцэгчид үзэж байгаа юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж