Хакүхо 36 дахь түрүүгээ авлаа

Хуучирсан мэдээ: 2016.03.27-нд нийтлэгдсэн

Хакүхо 36 дахь түрүүгээ авлаа

Японы Осака хотноо хаврын тэмцээн буюу Харү башё өндөрлөлөө. Башёгийн сүүлийн өдөр буюу өнөөдөр их аварга Хакүхо М.Даваажаргал аварга Харүмафүжи Д.Бямбадоржийг давснаар 36 дахь түрүүгээ авлаа. Хэрвээ Хакүхо унасан бол озэки Кисэносатотай нэмэлт барилдаан хийх байсан юм. Учир нь адил 12 даваатай байсан озэки Гоэйдо, Кисэносато нар оноолт таарсан.

Башёгийн эхний өдөр их аварга Хакүхо М.Даваажаргал комүсүби  Такарафүжид ялагдсан ч дараалан 14 ялалтыг авлаа. Японы озэки цолтнуудын хувьд тэргүүлэгчдийн эгнээнд бичигдсээр байсан ч 10 дахь өдрийн барилдаанд Кисэносато, Гоэйдо нар учраа бөхдөө унаснаар хоёрдугаар эгнээнд шилжсэн. Гэвч тэд сүүлийн өдрийг хүртэл түрүү байраа төлөө барилдах боломжоо хадгалсаар байсан. Гэхдээ нэмэлт барилдаан хийх боломжийг Хакүхо Кинэносатод олгоогүй юм.

Башёгийн сүүлийн өдөр манай бөхчүүдээс аварга Какарюү М.Ананд озэки Котошёогикүгээр 10 дахь даваагаа авсан бол маэгаширагийн 11 хүртэл чансаа буурсан Ичиножёо А.Ичинноров 11 даваагаар башёг өндөрлүүллээ. Мөн Таканоива А.Баасандорж Китатайкиг давснаар 50 хувийн амжилтаа үзүүллээ.

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 14-1
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 9-6
Ёкозүна Какарюү М.Ананд 10-5
Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 8-7
Маэгашира 5 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 6-9
Маэгашира 8 Таканоива А.Баасандорж 8-7
Маэгашира 10 Тамаваши Б.Мөнх-Оргил 9-6
Маэгашира 11 Ичиножёо А.Ичинноров 11-4

Ч.БОЛОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж