Японд хүчтэй газар хөдөлжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.23-нд нийтлэгдсэн

Японд хүчтэй газар хөдөлжээ

Японы нийслэл Токио хотоос зүүн хойш 530 км зайд, Номхон далайн эрэг орчмоор урьдчилсан тооцоогоор 6,7 магнитутын хүчтэй газар хөдлөлт пүрэв гаригийн өглөө 07:00 цагт боллоо гэсэн мэдээг Япон, Америкийн газар хөдлөлтийг судлах төвөөс мэдээлжээ. Газар хөдлөлтийн чичиргэээний улмаас дахин цунами болох магадлалтай гэж Японы Ус цаг уурын хүрээлэнгээс анхааруулсан ч, газар хөдлөлт болсноос хойш
 нэг цагийн дараа нөхцөл байдал тогтвортой байсан тул анхааруулгыг цуцалжээ.

Газар хөдлөлтийн улмаас Номхон далайн эргийн Камайши, Офунато зэрэг хотуудын 8,000 орчим өрхийг яаралтай нүүлгэн шилжүүлэхийг онцгой албаныханд үүрэг болгосон бөгөөд одоогийн байдлаар гэмтэл, хохирлын талаар тодорхой мэдээ гараагүй байна. Газар хөдлөлт болох анхааруулгаар галт тэрэгний үйлчилгээг зогсоосон ч, чичирхийлэл зогссоноос хойш цагийн дараа эргэн хэвийн үйл ажиллагаанд нь оруулжээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж