Тариаланчдын урамшууллыг ирэх сард олгоно

Хуучирсан мэдээ: 2016.03.27-нд нийтлэгдсэн

Тариаланчдын урамшууллыг ирэх сард олгоно

Тариаланчдын урамшууллыг ирэх сарын эхээр олгохоор болжээ. Дутагдах буудайн үрийн нөөц бүрдүүлэх зорилгоор тариалан эрхлэгч 16 аж ахуйн нэгжид 15.0 мянган тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих сантай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулсан аж ахуйн нэгжид 4 мянган тонн,  нийтдээ 20 орчим мянган тонн үрийн буудай импортлох зөвшөөрөл олгосон билээ. 2015 оны ургацаас Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон гурилын үйлдвэрүүдэд нийлүүлсэн стандартын шаардлага хангасан хүнсний улаан буудайд батлагдсан төсөвт нь багтаан мөнгөн урамшууллыг тариаланчдад олгох юм.

Тариалалтад дутагдах буудайн үрийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас, шинэ техник тоног төхөөрөмж, бордоо ургамал хамгааллын бодис, усалгааны тоног төхөөрөмж зэргийг нэмэгдсэн өртгийн албан татвараас Засгийн газар чөлөөлжээ.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж