Сүхбаатар аймгийнхан эрт наадамлана

Хуучирсан мэдээ: 2011.06.23-нд нийтлэгдсэн

Сүхбаатар аймгийнхан эрт наадамлана

Өчигдөр /VI.22/ хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Сүхбаатар аймгийн баяр наадмыг 7 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд, Дундговь аймгийн наадмыг 7 дугаар сарын 29-30-нд, Өмнөговь аймгийн наадмыг 7 дугаар сарын 22-23-нд тэмдэглэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.

Дээрх аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн ийм шийдвэр гаргажээ.

Наадмын хугацааг өөрчлөх шалтгаан аймаг бүрт өөр өөр байна. Тухайлбал Сүхбаатар аймаг иргэддээ Ардын хувьсгалын 90 жилийн ой болон бүсийн хурдан морьдын уралдаануудад оролцох боломж олгохоор хугацааг нь нааш татах хүсэлт гаргасан байна.

Харин Дундговь аймагт сүүлийн жилүүдэд газрын гарц муу, бороо хур багатай байгаагаас зуншлага тааруу, нөгөө талаар малчид нь Төв, Говьсүмбэр аймагт отроор явж байгааг харгалзан үзэхийг хүсчээ.

Өмнөговь аймгийн хувьд аймаг байгуулагдсаны 80 жилийнхээ ойн баярыг 7 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд тэмдэглэхээр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын зөвлөлийн хурал нь шийдвэрлэж бэлтгэл ажлаа хангаж байгаагаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт уламжилсан байна.    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж