Өнөө маргаашдаа нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо үргэлжлэн орно

Хуучирсан мэдээ: 2011.06.23-нд нийтлэгдсэн

Өнөө маргаашдаа нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо үргэлжлэн орно




2011 оны 06 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн өмнөд болон говийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Баруун зүгийн нутгийн хойд хэсэг, төвийн нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 15-20 градус, Орхон сэлэнгийн сав нутаг болон говийн нутгийн баруун хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 22-24 градус дулаан байна.

2011 оны 06-р сарын 24-нөөс 06-р сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

24-нд баруун болон төвийн нутгаар, 25-нд зарим газраар, 26, 27-нд  баруун зүгийн нутгийн хойд, төв болон зүүн зүгийн ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай Борооны өмнө салхи түр ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

www.tsag-agaar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж