200 хээлтэй халим агнасан байжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.26-нд нийтлэгдсэн

200 хээлтэй халим агнасан байжээ

 

Японы халим агнуурын онгоц тээвэрлэгч Антарктидаас 300 шахам халим агнасан талаар тус улсын Загас агнуурын агентлагаас мэдээлсэн байна.

 

Тус Загас агнуурын агентлагийн судалгааны институтийн экспедици дөрвөн хөлөг онгоцтой Антарктид руу хөдөлснөөс хойш 333 халим агнасны 230 нь буюу 90 хувь нь хээлтэй байсан гэнэ.

 

Японы Загас агнуурын агентлаг уг экспедиц нь халимны тоо толгойг судлах зорилготой гэж тайлбарлаж байгаа аж. Харин Шинэ Зеланд болон Австрали өмнө нь хэд хэдэн удаа Японы энэ үйлдэл нь халимны тоо толгой багасахад нөлөөлж буйг шүүмжилж, шинжлэх ухааны гэх нэрийн дор халим агнахаа зогсоохыг шаардсан байна. 2014 онд НҮБ-ын Олон улсын шүүхээс Японыг Антартид дах халим агнуурын хөтөлбөрөө зогсоохыг шаардсан байдаг.

 

Японы халим судлах судалгааны институт гэгчийн үйлдлийг эртнээс эсэргүүцэж ирсэн “Greenpeace” хөдөлгөөнийхөн Загас агнуурын агентлагийн мэдээг цахим сүлжээнд тавьж, эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

 

1986 онд ашиг хонжооны  зорилгоор халим агнахыг олон улсад хориглосон боловч Япон өнөөг хүртэл шинжлэх ухааны судалгаа нэрийн дор халимыг олноор агнасаар байгаа аж. 2014 онд Японы Гадаад харилцааны яам болон Загас агнуурын агентлагаас жилд 333 халим агнахыг зөвшөөрсний дараа халим судлах хөтөлбөр гэгчийг эхлүүлсэн байна. Тус экспедици нь хөтөлбөрийн 12 жилийн хугацаанд нийт 4,000 халим агнаж, судлах ажээ.

 

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж