“Дэлхийн цирк Монголд” тоглолт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.03.26-нд нийтлэгдсэн

“Дэлхийн цирк Монголд” тоглолт эхэллээ

“Монгол циркийн хөгжлийн төв” Төрийн бус байгууллага, Монголын үндэсний цирктэй хамтран зохион байгуулдаг “Дэлхийн цирк Монголд-2016” олон улсын циркчдийн хамтарсан гурав дахь удаагийн тоглолт өнөөдрөөс эхэллээ.

Энэхүү тоглолтод АНУ, БНАСАУ, Франц, Англи, Канад, Испани, БНХАУ, ОХУ, Украйн, Вьетнам, Узбекстан, Казахстан зэрэг 15 орны 60 гаруй жүжигчин оролцож байна. Мөн арслан, сармагчин, лам гөрөөс, одой морьд, сургуультай ноход зэрэг амьтдын үзүүлбэртэй.

"Дэлхийн цирк Монголд” тоглолт өнөөдрөөс эхлэн өдөр бүр амралтын өдрүүд 11.00, 15.00, 19.00, ажлын өдрүүдэд 19.00 цагаас циркийн алтан манежинд болно.

 

Ч.БОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж