Эхний өдөр мөнгө, хүрэлтэй

Хуучирсан мэдээ: 2016.03.26-нд нийтлэгдсэн

Эхний өдөр мөнгө, хүрэлтэй

Гүржийн нийслэл Тбилис хотноо олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн олимпийн эрхийн оноо олгох Гран При тэмцээн өчигдөр эхэллээ. Тус тэмцээнд дэлхийн 67 орны эрэгтэй 230, эмэгтэй 163, нийт 393 жүдоч өрсөлдөж байна. Манай улсаас Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын удирдлагад эрэгтэй 6, эмэгтэй 4, нийт 10 бөх барилдаж буй.

Тэмцээний эхний өдөр манай дэвжээнд гарсан жүдочдоос  эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд гавьяат тамирчин Д.Амартүвшин МӨНГӨ, гавьяат тамирчин Г.Болдбаатар ХҮРЭЛ медаль авлаа. Мөн эмэгтэй 52 кг-ын жинд А.Цолмон шагналт VII байр эзлэв.

Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэй 73 кг, 81 кг, эмэгтэй 63 кг, 70 кг-ын жингийн барилдаан болно. Манай улсаас эрэгтэй 73 кг-ын жинд Г.Одбаяр, 81 кг-д О.Ууганбаатар, эмэгтэй 63 кг-ын жинд Б.Мөнгөнчимэг, 70 кг-д Ц.Наранжаргал нар барилдана.

'

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж