Зүрхний өвчнийг 55%-иар бууруулах боломжтой

Хуучирсан мэдээ: 2016.03.25-нд нийтлэгдсэн

Зүрхний өвчнийг 55%-иар бууруулах боломжтой

Зүрхний өвчнийг 55%-иар бууруулах боломжтой

Хүнийг үхэлд хүргэдэг өвчнүүдийн дотроос 1-рт ордог өвчин бол зүрхний өвчин гэдгийг хүн бүхэн мэднэ. Тэгвэл энэ аюултай өвчнөөс сэргийлэх боломжтой гэдэгт та итгэж болно. Зүрхний өвчний тухай зохих мэдлэгийг буй болгож урьдчилан сэргийлж чадсанаар зүрх судасны өвчнийг 55%- аар бууруулж чадна гэж олон улсын эрдэмтэд судлан нийтэлжээ.

Иймээс зүрхний өвчин тусахгүйн төлөө, зүрхний өвчнөө түргэн эдгэрүүлээрэй гэж доорх зөвлөмжүүдийг хэлж байна.

  • Гүйлсэн булчирхайн үрэвсэл буюу “ангина”-ийг бүрмөсөн нухацтай сайтар эмчлүүлэх хэрэгтэй. Энэ өвчин нь үе мөч болон зүрхний өвчин үүсэхэд нөлөөлдөг.
  • Амьтны гаралтай тос өөх, чанарлаг махан хоолыг багасгах хэрэгтэй. Ийм хоолыг долоо хоногт 2-3 удаа 100-150 гр-аас хэтрүүлэхгүй хэрэглэж чадвал тун сайн.
  • Тогтмол биеийн хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Гаравч машин, оровч машин, ажил дээрээ очоод хөдөлгөөнгүй суух нь муу юм. Өдөр бүр шатаар өгсөх уруудах, алхах хөдөлгөөнд оролцох, дунд наснаас дээших хүмүүс болж өгвөл тусгай дасгалиг хийж төлөвшүүлэх хэрэгтэй.
  • Биеийн жингээ тогтмол барьж чадвал тун сайн. Энэ нь ганц зүрхний өвчинг сэргийлэх биш сахарын өвчин, цусны даралт ихсэх өвчин, элэг өөхлөх, судас хатуурах, өвдөг хөл шархирах зэрэг өвчнөөс сэргийлж чадах чухал арга юм.
  • Уур бухимдлаас хол байх хэрэгтэй. Стресс ба бухимдал нь судас нарийсах, зүрхний өвчний гол нэгэн шалтгаан болно.
  • Тамхи татахыг зогсоож, архи, давсыг бага хэрэглэх
  • Хэт ширүүн хөдөлгөөн хийхээс зайлсхийх
  • Дунд наснаас дээшхи хүмүүс жилд хоёроос дээш удаа зүрхний эмчид хандаж цусны даралт буюу зүрхээ үзүүлж зуршвал сайн. Хэрвээ бага сага өвчин үүсэж байвал эрт эмчилвэл бүрмөсөн эдгэрэхэд тустай байдаг.

Зүрхний өвчин нь цочмог үхэлд хүргэдэг тал байдаг. Үүний учир шалтгаан гэвэл зүрхийг тэжээдэг титэм судас гэж байдаг. Энэхүү титэм судас нь нас жил, зохисгүй хооллолт зэрэг олон шалтгаанаас болж хатуурах, нарийсах, өөхлөх талтай. Улмаар судасны хөндий нь нарийссаар байж бөглөрснөөр үхэлд хүргэх шалтгаан болдог. Амьдрал дээр зүрх хатгалаа, зүрх өвдлөө, дотор бачуурч байна гэх хүмүүс олон байдаг.

Энэ бол сайн тал юм. Өөрөөр хэлвэл зүрхээ үзүүл, эмчлүүл гэсэн дохио болохоор санаа авч эмчлүүлснээр өвчний явц буюу хүндрэлийг зогсоож болдог. Харин цөөхөн тооны хүмүүст ямар ч өвчний шинж тэмдэггүй явж байгаад гэнэтээр судас бөглөрдөг тал байдаг тул хааяа нэг зүрхний эмчээс зөвлөгөө авахад илүүдэх юун.

Эх сурвалж: Бямбын Намтай Эрүүл амьдрач урт наслахын гайхамшиг УБ хот 2006 он

Эх сурвалж: www.103.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж