Жирэмсэн Викториас Секретийнхэн

Хуучирсан мэдээ: 2016.03.25-нд нийтлэгдсэн

Жирэмсэн Викториас Секретийнхэн

Энэ жил Викториа’с Секретийн загвар өмсөгчид дундаас анхныхаа хүүхдийг хүлээж буй гурван загвар өмсөгч байгаа аж.


Жирэмсэн Кэндисийн baby bump

Викториас Секретийн загвар өмсөгчдөөс хүүхэд гаргаагүй бараг сүүлчийн бүсгүй болох Кэндис Свейнпол жирэмсэн болоод ажил, карьераа түр хойш нь тавиад байгаа билээ. Кэндис өөрийн инстаграм хуудсаараа гэдэснийхээ зургийг анх удаа харуулсан бөгөөд гэдсэн дээр нь шинэхэн эцэг эх гараа тавьцгаажээ. Загвар өмсөгчийн жирэмсний хугацаа хоёр дахь гурван сар дээрээ явж байгаа гэнэ.

 

Хүнтэй гэрлэхгүй эрийг “номхотгосон” Бехати Принсло

Хэзээ ч хүнтэй суухгүй хэмээн ярьж байсан “Maroon5” хамтлагийн дуучин Адам Левиний шийдвэрийг нэг жилийн дотор өөрчилсөн хүн бол загвар өмсөгч Бехати Принсло. Хосууд анхны хүүхдээ өлгийдөх гэж буйгаа энэ сарын эхээр зарласан билээ.

 

Хүүхэдтэй болохоо удаан хүлээсэн Крисси Тайген

Дуучин Жон Лежендтэй 2007 онос хойш дөрвөн  жил үерхэж, 2011 онд сүй тавьсан хосууд 2013 онд хуримаа хийсэн юм.  Тэд тун удахгүй хүүхэдтэй болохоор хүлээж буй  бөгөөд баярт мэдээг дуучин залуу дэлхий даяар хамгийн эхэнд тарааж, баярын сэтгэгдлээ хуваалцсан юм. Крисси одоо зургаан сартай жирэмсэн ажээ. Олон хүн түүнийг ихэр хүүхэд тээж байна хэмээн тааварлаж байсан ч хосууд үгүй гэдгээ мэдэгдсэн.

Г.СҮМБЭЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж