Тбилисийн Гран При тэмцээний сугалаа гарлаа

Хуучирсан мэдээ: 2016.03.25-нд нийтлэгдсэн

Тбилисийн Гран При тэмцээний сугалаа гарлаа

Тбилисийн Гран При тэмцээний сугалаа гарлаа

Гүржийн нийслэл Тбилис хотноо олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн олимпийн эрхийн оноо олгох Гран При тэмцээн энэ сарын 25-27-ны өдрүүдэд болох гэж байна. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй 6, эмэгтэй 4, нийт 10 бөх хүч үзэхээр боллоо. Өчигдөр тус тэмцээний суглааны үйл ажиллагаа явагдсан бөгөөд манай тамирчид хэрхэн хуваарилагдсаныг хүргье.


Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр Тбилисийн Гран При уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаануудаар эхлэх бөгөөд эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ийн жингийн барилдаанууд явагдана.

Эрэгтэй

60 кг:

Энэ жинд нийт 33 бөх урьдчилсан байдлаар мэдүүлгээ ирүүлснээс 30 нь албан ёсоор сугалааны үйл ажиллагаанд оролцлоо. Эдгээр бөхчүүдийг Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга Ганбатын Болдбаатар тэргүүлэн барилдах бөгөөд А хэсгийг тэргүүлэн барилдана. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөөд хоёрын даваандаа Гүрж, Финландын чансаа доогуур өрсөлдөгчдийн ялсантай хүч үзнэ. Улмаар хожсон тохиолдолд шилдэг наймд шалгараад хэсгийн аваргын төлөө өрсөлдөх боломжтой. Түүний хэсэгт олимп, дэлхийн шагналт байртай Францын Софиан Милоу, Туркийн өсч яваа залуу од Бекир Озлу нар багтсан байна. Энэ хэсгийг Болдоо аварга тэргүүлбэл гавьяат тамирчин ДАШТ-ий мөнгөн медальт Дашдаваагийн Амартүвшингийн тэргүүлж буй В хэсгийн ялагчтай хүч үзнэ. Д.Амартүвшин гавьяат эхний тойрогт Гүржийн бөхтэй хүч үзэх бөгөөд хожсон тохиолдолд Казахстан, ОХУ-ын бөхчүүдийн ялсантай оноолт таарна. Түүний хэсгийн хамгийн хүчтэй өрсөлдөгчөөр дэлхийн чансааны 12-д эрэмбтэй Бразилийн Эрик Такабатаке байх магадлал өндөр байна.

73 кг:

Нийт 34 бөх хүч үзэх тус жинд ОУХМ Ганбаатарын Одбаяр D хэсгийг толгойлон барилдах бөгөөд Армений бөхтэй учраа таараад байна. Түүний хэсэгт АНУ-ын Николас Дельпополо багтсан байна. Мөн тус тэмцээнд Гүржийн олимпийн аварга Лаша Шавдатуашвили, Нугзари Таталашвили болон ДАШТ-ий мөнгөтэй БНАСАУ-ын Хон Күк-Хён нар барилдах юм.

81 кг:

Хамгийн олон буюу 48 бөх өрсөлдөх тус жинд манай ОУХМ Отгонбаатарын Ууганбаатар хүч үзэх бөгөөд D хэсэгт дэлхийн чансааны 12-д эрэмбэтэй Гүржийн Ушанги Маржианитэй хамт хуваарилагджээ. Манай бөх эхний тойрогт гоц мөргөөд хоёрын даваандаа Армен, Туркменистаны бөхчүүдийн ялсантай хүч үзнэ. Энэ жинд дэлхийн чансааны эхний найман тамирчин оролцохгүй бөгөөд чансааны №9 Болгарын Ивайло Иванов тэргүүлэн барилдаж байна. Түүнээс гадна түрүүлэх гол фаворит бөхөөр ОХУ-ын Алан Хубецовыг нэрлэх боломжтой.

+100 кг:

Хүнд жинд 27 бөх хүч үзэх бөгөөд ОУХМ Баттулгын Тэмүүлэн Украины Олександр Гордиенкотой хүч үзэхээр сугалаа таарчээ. Олимпийн чансааны 22-д эрэблэгдэж буй манай бөх учраагаа ялбал өнгөрсөн сард Обервартад ялагдал хүлээсэн Румыний Даниэль Натитэй хүч үзнэ.

Эмэгтэй

52 кг:

Нийт 22 бөх хүч үзэх тус жинд ОУХМ Адьяасамбуугийн Цолмон өрсөлдөх бөгөөд В хэсэгт эхний тойрогтоо гоц мөргөсөн байна. Тэрбээр хоёрдугаар тойрогт Швейцарын Эвелин Цчофф, Германы Германы Мария Эртл нарын ялагчтай хүч үзнэ. Улмаар ялсан тохиолдолд шилдэг наймд шалгарах бөгөөд Израйлын Жили Кохентэй хүч үзэх магадлалтай.

63 кг:

Өнгөрсөн сард Европын нээлттэй тэмцээнд түрүүлсэн ОУХМ Балдоржийн Мөнгөнчимэгийн жинд 29 бөх хүч үзэж байгаа бөгөөд манай бөх D хэсэгт Францын тамирчинтай оноолт таарчээ. Улмаар өрсөлдөгчөө хожсон тохиолдолд хэсгийн тэргүүн бөх дэлхийн чансааны 9 дүгээрт эрэмбтэй Италийн Эдвиг Гвинтэй хүч үзнэ.

70 кг:

Олимпийн эрхийн оноогоо ахиулж, жүдочиддоо олимпийн 12 дахь эрхийг авчирахаар ОУХМ Цэнд-Аюушийн Наранжаргал Тбилисийн Гран Прид зодоглоно. Тэрбээр эхний тойрогтоо гоц мөргөөд хоёрын даваандаа Гүрж, Израйлын бөхчүүдийн ялсантай хүч үзнэ. Улмаар ялсан тохиолдолд хэсгийн аваргын төлөө Германы Лаура Варгас Кёхтой оноолт таарах магадлалтай.

-78 кг:

Азийн хошой аварга ОУХМ Пүрэвжаргалын Лхамдэгд энэ удаад Чилийн бөхтэй эхний тойрогт учраа таарлаа. Тэрбээр өмнөд америк тивийн бөхийг ялбал хоёрдугаар тойрогт олимп, дэлхийн медальт Бразилийн Майра Агуайртай хүч үзнэ.

Тэмцээний дэлгэрэнгүй сугалааг http://www.ippon.org/gp_geo2016.php хаягаар харах боломжтой бөгөөд маргааш тэмцээний хэсгийн болон хагас шигшээ барилдаануудыг http://judolive01.lb.judobase.org/live/ цахим хаягаар хүлээн авч үзэх боломжтой. Харин медалийн төлөөх барилдаануудыг С1, SPS, ETV телевизүүдээр хүргэнэ.

Жүдо бөхийн олимпийн шигшээ багаа дэмжицгээе. ХАМТЫН ХҮЧ, АМЖИЛТ

Mongolian Judo Association
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж